УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Байнгын хороогоор олон асуултад хариу авсан ч нэг асуултад хариулт авч чадаагүй. Аль улсаас хэдэн тун ямар вакцин авах шийдвэрийг хэн гаргаад байна вэ. Үүнд надад хариулт өгөөч. Бид ард иргэдийн саналаар сонгогдоод энэ танхимд жил гаруйхан хугацаанд суухдаа нэг тэрбум гаруй ам.доллар болчихлоо шүү. Авч байгаа мөнгөө жаахан ариг гамтай зарцуулмаар байна. Иргэд биднийг яах гэж сонгосныг санаарай. Хэдэн эмийн компанид ард иргэдээ хаяж өгөөд дууслаа. Иргэд таамгаар шахуу эм авч ууж байна. Эмийн компанийн лоббинд иргэдээ өгч иргэдээ биш хэдэн төгрөг олохоо л бодох болж.