alim.mn | 2024.12.28
Ц.Туваан: ПСР шинжилгээнээс гадна түргэвчилсан оношлуур хэт үнэтэй байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 56 мянган эрүүл мэндийн ажилтан амаргүй цаг үед ажиллаж байгааг бид үнэлэх ёстой. Гэвч дунд анхан шатанд баталж өгсөн хууль, санхүү эзэндээ очихгүй байгааг удирдлагууд анхаарч ажиллах ёстой. Өмнө авсан Веросел вакцины үнийг одоо авах зээлээр хаах юм байна. Хэдий хэрийн үнэтэйг хэлж өгнө үү. Нас баралт өдөрт 10 гаруй гэх боловч фэйсбүүкээр дүүрэн эмгэнэл. Үүнийг нууж дараад байх шаардлагагүй. Тодорхой тоо хэлмээр байна. ПСР авах газар олдохгүй түргэвчилсэн шинжилгээ үнэтэй байгааг иргэд хэлж байна. Оношлуулах мөнгөгүйгээс өвчнөө хүндрүүлж, нас баралтын хувь нэмэгдэж байгаа. Өрийн тааз яг хэд байна. Ирэх оны төсөвт 70 байхаар тусгасан байсан, үүнд багтаж байна уу.

Ойрын хавьтал болсон хүн өөрөө шинж тэмдэг өгөөд дүүрэг өрх сумын эмнэлгүүдэд очихоор түргэвчилсэн шинжилгээ авч байна. 25.000 төгрөг бэлнээр аваад онош нь батлагдсан тохиолдолд эмийн багцыг нь өгч байна. Түргэвчилсэн оношлуур хөдөө орон нутагт ямар байгаа талаар мэдээлэл өнө үү.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ