alim.mn | 2025.05.14
О.Баасанхүү: Ц.Тувааныг намын гишүүнчлэлээс наймдугаар сарын 20-нд хассан байсан

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж хийлээ. АН-ын Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичиг О.Баасанхүү УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын гишүүнээс дөрвөн жилийн хугацаагаар хассан асуудалтай холбогдуулан мэдээлэл өглөө.

Тэрбээр “2020 оны долоодугаар сард АН-ын дарга С.Эрдэнийн тушаалаар   Ц.Туваанд үүрэгжүүлэн, намын даргыг солих чиглэл  өгсөн. Харамсалтай нь, Ц.Туваан үүргийг биелүүлэлгүй, тухай үеийн Ерөнхийлөгч буюу одоогийн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд зөвлөж байгаа Х.Баттулгын эрх ашигт үйлчилсэн намын дүрмийн өөрчлөлт хийсэн. Тиймээс наймдугаар сарын 20-нд УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн  Ц.Тувааны намын гишүүнчлэлийг  дөрвөн жилээр түдгэлзүүлсэн. Тухайн үед хууль, шүүхийн асуудалтай байсан учир энэ шийдвэрийг албажуулсан асуудлаар намын бүлэгт мэдээлэл өгөх боломжгүй байсан. Харин шүүхийн шийдвэр гарсантай холбоотойгоор Ц.Тувааныг намын гишүүнчлээс хассан шийдвэрийг албажуулан АН-ын бүлэгт хүргүүлсныг бүлгийн дарга өчигдөр мэдээлсэн” гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ