Унгарт уригдан тоглож буй Г.Ганбаяр шигшээ багтаа нэгдлээ
Азийн хөлбөмбөгийн холбоо (АХБХ)-ны 23 хүртэлх насны Азийн цомын урьдчилсан шатны "J" хэсгийн тоглолтууд аравдугаар сарын 25-31-ний хооронд Улаанбаатар хотноо болох билээ.
Монголын 23 хүртэлх насны шигшээ баг энэ сарын 7-ны өдрөөс эхлээд бэлтгэлээ хийж эхэлсэн. Тэгвэл уржигдраас Унгарын "Пушкаш" академиас Словакийн "Комарно" клубт зээлээр тоглож байгаа Г.Ганбаяр шигшээ багтаа нэгдэж, бэлтгэлээ эхлүүллээ.
Монголын шигшээ баг аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 27 тамирчин болон албаны хүмүүсийн хамтаар Улаанбаатар хотноо тусгаарлагдаж, бэлтгэл, сургуулилтаа үргэлжлүүлсээр байна. Тамирчид өдөрт 1-2 удаа бэлтгэл хийж байгаа юм.
Манай тамирчид
- Аравдугаар сарын 25-нд Тайланд
- Аравдугаар сарын 28-нд Малайз
- Аравдугаар сарын 31-нд Лаосын шигшээ багуудын эсрэг тоглоно.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ