alim.mn | 2024.12.24
"Фантастик"-ийн залуустай тэргүүн хатагтай нь ганцаараа

"Фантастик" продакшныг 1986 онд төрсөн залуус хамтран байгуулсан. Хошин урлагийн Алдар, УДЭТ-ийн Тамир, М.Баярбат, Батсайхан, Одбаяр гээд олон залуус энэ продакшнд харъяалагддаг. МУГЖ О.Бат-Өлзий, Ардын жүжигчин С.Сарантуяа хоёрын хүү Б.Тамир киногоо голчлон найруулдаг, тус продакшны чухал хүний нэг. Тус продакшны залуу "Би биш бид" гэдэг уриатай. Одоо "Фантастик" продакшн шинэ уран бүтээлд оржээ. "Маш нууц", "Байтаг Богд", "37 дугаар точка" зэрэг кино шигээ амжилттай кино болно биз ээ. "Фантастик"  продакшны залуус Бөөгийн төв дээр, тэр залуус дотор ганц эмэгтэй байсан нь жүжигчин А.Ганчимэг. А.Ганчимэгийг, Б.Тамиртай холбоотой, гэр бүлээрээ орж гардаг сайн харилцаатай гэдэг. Гэсэн ч хэн хэн нь энэ харилцаагаа батлаагүй. Өнгөрсөн жил хамтдаа "Анна Каренина" жүжиг үзэж, одоо "Фантастик"-ийн залуустай хамт А.Ганчимэг ганцаараа агаар салхинд гарсан нь тохиолдол биш. Фантастикийн ерөнхий найруулагчийн найз бүсгүйгээс тус продакшны "Тэргүүн хатагтай" болж мэдэх юм. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ