alim.mn | 2024.12.23
Н.ХҮРЭЛСҮХ: 92 ШИРХЭГ БРЭНДИЙН ГУТАЛТАЙ ХУЛАН ДООД ҮНЭ НЬ 15 САЯ ТӨГРӨГИЙН ГАР УТАСТАЙ

 Одоогоос зургаан жилийн өмнө “Цэвэр агаар сан”-гийн удирдлагуудад холбогдох шүүх хурал болж, дарга Н.Хүрэлсүх хорих ял сонссон. Тэд төсвийн мөнгөөр туйлж нэг сайтыг гэхэд 327 сая төгрөгөөр хийлгэсэн байжээ. Цэвэр агаар сангийн санхүүгийн асуудлыг шалгаж, хууль цагдаагийнхны өмнө Цэвэр агаар сангийн дарга Н.Хүрэлсүх, Ерөнхий нягтлан Хулан хоёр нэгнээ буруутгаж, биенийхээ эсрэг мэдүүлэг өгсөн. Энэ үеэр Н.Хүрэлсүх “Хулантай өс хонзон байхгүй мөн түүнийг дарамталсан зүйлгүй. Түүнийг ийм үйлдэл хийсэнд харамсч байна. Намайг гүтгэхэд миний улс төрийн карьер хаагдсан. Үүнд гомдолтой байна. Түүний ах, дүү нарын эзэмшлийн 7-8 жип машин, 92 ширхэг брэндийн гутал, 300 сая төгрөгийн ээмэг, бөгж, барьж байгаа гар утасны хамгийн доод үнэ нь 15-45 сая төгрөг байдаг. Мөн түүний эдэлж хэрэглэж байгаа зүйлс нь 1 тэрбум 500 сая төгрөг болох байх. Намайг албан тушаалдаа хайнга хандсан гэдэгт тодорхой зүйл сонсох байх. Зайлшгүй гарын үсэг зурахаас өөр аргагүй байдалд хүргэж намайг татан оруулсан. Намайг байсан ч байгаагүй ч намайг ашигладаг байсан. Нийт 600 орчим хоног Хулан жүжигчилсэн тоглолтондоо худал мэдүүлэг өгсөн. Яавал МИАТ-ын хэргийн хүмүүст хувааж ногдуулах вэ гэх аргыг Хулан судалсан гэж би сонсож байсан.” гэж мэдүүлжээ. Тухайлбал, тус сангийн  захирал Н.Хүрэлсүхийн Баянгол дүү рэгт байрлалтай 1­3 өрөө бүхий 10 орон  сууцтай гэгдэж, Н.Хүрэлсүх ийм олон байртай  болох хөрөнгө хэрхэн хураасан байх  вэ гэж гайхсан.  Эхнэр нь гэрчээр  мэдүүлэг өгөхдөө “2008 он хүртэл  барилгын компани ажиллуулсан.  Түүгээрээ барилга бариулж, зарим  байраа түрээслүүлж байсан” гэж  тайлбарласан билээ.  Мөн “Лексус ­570”,  “Лексус­ RX ­350”, “Волксваген Ти­ гуан” машин, М.Хулангийн худал­даж авсан 300 сая төгрөгийн үнэт  эдлэл, брэндийн 92 гутал зэрэг эд  зүйлийг хураан авч улсад учруулсан  хохирлыг барагдуулах үүднээс Шүү­хийн шийдвэр гүйцэтгэх албанд  шилжүүлэхээр болсон юм.  Тэр ч байтугай агаар.мн сайт  нээхэд 327 сая төгрөг, хэвлэл мэдээлэлд 197 сая төгрөг, сурталчилгааны зориулалтаар 2,4 тэрбум төгрөгийг сайтуудад шилжүүлжээ. Ингэж л агаарыг бохирдлыг бууруулах мөнгийг үрж, нийслэлчүүд утаа, агаарын бохирдлоос болж маш их хохирсон нь маргашгүй шнэн билээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
150.129.142.57
Хятад шиг баймаар байна
Зочин
4 жилийн өмнө
202.126.89.100
Төр төмөр нударгаа хатуу үзүүл . Авилгатай Хятад шиг хатуу хуулиар тэмцэхгүй бол авилга луйварын асуудал тасарахгүй шүү .
Зочин
4 жилийн өмнө
202.126.89.100
Төр төмөр нударгаа хатуу үзүүл . Авилгатай Хятад шиг хатуу хуулиар тэмцэхгүй бол авилга луйварын асуудал тасарахгүй шүү .
ЗОЧИН
4 жилийн өмнө
103.229.120.216
Сдаа
92 гутал
4 жилийн өмнө
66.181.184.102
92 гутал байхдаа яахав. 5 бол ойлгож болно. 92 бол овчин байна
Зочин
4 жилийн өмнө
182.160.0.52
Ene jil l agaariin bohirdol todorhoi hemjeegeer buurlaa.Ed nariin ajillaj bh ued harin nemegdsen uzuulelttei bdag yum bilee.Agaariin bohirdol buuruulahad zartsuulah olon terbumiin mungiig Nyagtlan Hulan gazriin darga Hurelsuh 2 huviin mungu shig uren taran hiij duusgasan bdag.Uunii tootsoog hiisen hun ch bgaa.Ed nart huuliin zugees yamar arga hemjee tuluvlusun be.Buhniig munguur zohitsuulah gej bna uu.
Зочин
4 жилийн өмнө
202.179.25.181
Улсад хохируулсан хохирлыг нь барагдуулж цаашид авилга албан тушаалын хэргийн ялыг нэмэгдүүлэх хэрэгтэй.
Төстэй мэдээ