alim.mn | 2024.12.24
Жу Юн Хи: Нөхөр хуримын нэг жилийн ойгоо ч мартчихсан

Өмнөд Солонгосын кино урлагийн сайхан хосуудын нэг, алдарт жүжигчид болох И Дун Гон болон Жу Юн Хи нар гурван жилийн дараа гэрлэлтээ цуцлуулсан. И Дун Гон болон Жу Юн Хи хоёрын хувийн зан араншин таарахгүй байгаа учир гэрлэлтээ цуцлуулсан гэдэг.

И Дун Гон, Жу Юн Хи хоёр 2017 оны тавдугаар сард гэрлэлтээ батлуулж, 2017 оны есдүгээр сард нууцлаг байдлаар хуримаа хийжээ. Жу Юн Хи 2017 оны арванхоёрдугаар сард амаржиж, хосууд анхны охиноо өлгийдөн авч байсан юм. Охиноо асран халамжлах эрхийг ээж нь авч охиноо өсгөж буй. Энэ хоёр хос "Wolgyesu tailor shop" кинонд хамтран тоглосон. Монголчууд "Оёдлын газрын царайлаг залуус" нэрээр нь андахгүй. Энэ кинонд хослон тоглосон тэд амьдрал дээрээ хайр сэтгэлийн холбоотой болж, И Дун Гон тухайн үед болзож байсан найз охин болох Жи Ёноосоо салсан юм. Экс найз бүсгүйгээсээ салаад удалгүй Жу Юн Хитэй болзож байгаагаа зарлан, удалгүй гэрлэж, охинтой болсон ч тэд салсан. И Дун Гон Сөүл Ганнам дүүрэгт төрж өссөн, 185 см өндөр, солонгос жүжигчид дундаа сайханд тооцогддог залуу. Салсан эхнэр жүжигчин Жу Юн Хи нэг ярилцлагадаа "Нөхөр маань хуримын 1 жилийн ойгоо ч мартчихсан, би түүнийг хүлээж шөнөжин уйлж хоносон" гэсэн байдаг.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ