БШУЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР Л.ЦЭДЭВСҮРЭНГ ТОМИЛЖЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр өглөө 08.00 цагт эхлэн үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийлээ. Түүний нэг нь Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Цэдэвсүрэнг томилжээ. Тэрээр У.Хүрэлсүхийн Засгийн газар тус яамны сайдаар ажиллаж байсан бол түүнээс хойш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байсан.
Энэ сарын 10-ны Засгийн газрын хуралдаанаар БШУ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатарыг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ