УИХ-ын гишүүн П.Анужинг АТГ-аас эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Р.Будын хүү Б.Шандастай хамтарч, нийтийн эзэмшлийн газрыг албан тушаал, эрх мэдлээ ашиглан, хүч түрэн булаан авч эзэмшсэн байна. Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах Доржийн гудамжны нийтийн эзэмшлийн газар дээр тэд “Лүнда” нэртэй барилга барьж, цэнгээний газар, биллъяард, авто угаалгын ил зогсоол ажиллуулах болжээ. Энэ асуудлаар АТГ-аас УИХ-ын гишүүн П.Анужинг шалгаж эхэлсэн сурагтай.
УИХ-д 2020 онд СХД-ээс сонгогдсон гишүүн П.Анужингийн жилийн орлого 390 сая төгрөг, 900 сая төгрөгийн үнэлгээтэй нэг орон сууцтай, 280 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр автомашинтай, 100 сая төгрөгийн үнэлгээтэй газар эзэмшдэг, 520 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 103 сая төгрөгийн хадгаламж, 200 сая төгрөгийн авлагатай. Тэрбээр нэг тэрбум 36 сая төгрөгийн үнэлгээ бүхий малтай. П.Анужинд хурдан удмын 200 адуу, 80 үхэр, 300 хонь, 100 ямаатай гэж ХОМ-дээ дурджээ.