alim.mn | 2025.06.08
"Камертон"-ы Болдын эгч дүүгээ өмөөрөв
Дуучин М.Нара Төрийн соёрхолт Д.Болдын тухай таагүй пост анх оруулж, энэ тухай яриа хэдэн өдөр явлаа. Иргэний үнэмлэхээ гардсан охинтой, гурван хүүхэдтэй, эхнэртэй, ээжтэй "Камертон"-ы Болдын гэр бүлд хүнд тусаж байгаа бололтой. Дуучин Д.Болдын төрсөн эгч Ж.Цолмон энэ талаар фэйсбүүктээ бичжээ. Түүнийг "Хулан" тураах төвийн эзэн байсан гэдгээр монголчууд сайн танина. Тэрбээр:
"Энэ хүүхэд засварт ороод гайгүй болжээ. Хөөрхий, тэгээд тугал шиг учраа олохгүй оодроод байна. Тэгээд сонсоод байх нь ээ энэ эмэгтэй их олон хүнээр оролдоод байх шиг байна. Дээр нэг удаа хүүгийнхээ төрсөн өдрөөр хүүгийнхээ эцгийн ажил дээр нь зөвшөөрөлгүй гэнэт очиж үүдийг нь балбаад утсаараа шууд лайв хийгээд, хүү нь жаахан байсан, хүүгээ аавтай нь уулзуулна гээд, хүүхэд бүр гайхаад айчихсан ёстой муухай байсаан. Хөөгдөж гараад машин дотроосоо шууд лайв хийгээд танихгүй хүмүүст хүүгийнхаа аавыг муулаад, хүүдээ муулаад "за за байгаа мөнгөөрөө хүүдээ хоол авч өгнө өө" гээд байх шиг байсандаа... Тэр үед бид хүүгийн эцэгт л буруу өгөөд л энэ хүүхнийг дэмжээд л байсан. Ийм муухай аймшгийн санаатай болохоор чинь чамайг мэдсэн байна, тэр залуу одоо ойлголоо...Үр хүүхдээсээ ичээч хамаг амьдралаа ил цацаад сонин сонин юм сошилоор яриад л шоудаад. Байж ядаад өөрийгөө рекламдаад байгаа хүн нь чи өөрөө ш үү дээ. Эрхэлсэн ажил төрөлдөө тууштай биш, ийш тийшээ үсэрсэн. Их хуралд бас санаатай. Хүмүүсийг тагнасан гутаасан сонин хүн...
 "Камертон" хамтлагийг түмэн олон мэднэ ээ, чи хаана ч хүрэхгүй, чи юу хийсэн юм бэ? Хийсэн бүтээсэн бүтээл байна уу? "Камертон" хамтлагийнхан хийдгээ хийчихсэн, одоо ч уйгагуй ажиллаж байгаа. Мянганбаяр гэдэг хүнийг чи доромжилох эрхгүй шүү. "Камертон" хамтлагийг өдий зэрэгт хүртэл эд нарын төлөө их юм хийсээн тэр хүний буянд "Камертон" хамтлаг ивээн тэтгэгдэж ирсэн юм аа.Тэр дээр үед ивээн тэтгүүлэх компани олно гэдэг их хэцүү үе...Чи андуураад хольж хутгаж болохгүй ээ. .Түүх үнэнийг өгүүлнэ ээ. Бүхэл бүтэн хамтлагийг мөнгө санхүүг зохицуулж амьдрал аж ахуйгаа зохицуулж явна гэдэг их том хариуцлага.Миний дүү Болд бол их сайн залуу, сайн хань, сайн аав. Эцэг эхдээ элбэрэлтэй... Бид болон бас өндөр настай хөгшин ээжийн маань зүрх нь өвдөөд "Юу гээд байна аа, миний хүүг" гээд байна, даралтыг нь өсгөөд үймрүүлээд байгаа чамтай хатуу ярина шүү!!! Яасан хүмүүжилгүй эх захгүй хүн бээ. Чи болохоор юм л бол дураараа хэн дуртай хүнийг гүтгэн доромжилж болдог, бусад нь чихгүй юм шиг төвөг төвөг гээд суугаад байдаг ингэж болдог юм уу. Хот хөдөөгийнхөн өвгөд хөгшид, хүүхэд залуучууд бүгд харж байна ш дээ. Буруу ойлголтийг өгөх гэж хүнийг гутаан доромжлох эрх чамд байхгүй шүү. Бид нар ганц дүүгээ хэнд ч доромжлуулахгүй" гэжээ.
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ