Оффисоос нь их хэмжээний мөнгө илэрсэн Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн хувийн оффис, ажлын байр, гэрт нь аравдугаар сарын 18-ны өдөр прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн. Ингэхэд хувийн оффисоос нь гэмт хэргийн ул мөр илэрсэн тул түүнийг баривчилсан байна. Гэмт хэргийн ул мөр гэдэг нь түүний шүүгээнээс 20 мянган ам.доллар, 6 сая төгрөг илэрсэн юм.
Прокурорын байгууллагаас уг хугацааг сунгуулах хүсэлтийг шүүхэд гаргасны дагуу шүүх хурал нь өнөөдөр 10:00 цагт боллоо. Улмаар шүүхээс Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгаж шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ