Д.Ганбат: Ард түмний итгэлийг хаяж мөнгөтэй газар дарга болдог байдлаа боль
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Олон дүгнэлт хийх шаардлагатай гэдгийг харуулж байна. Манайх Ардчилсан улс орон мөн үү. Ард түмэн төр засгаа байгуулж чадаж байгаа билүү. Төлөөллийн ардчиллаар төр байгуулдаг. Нийт сонгогчдын 50 хувь оролцоогүй сонгууль боллоо. Ард түмний итгэлийг хаяж мөнгөтэй газар дарга болдог оо боль. Мөн хоёр нам нийлж наймаа хийсэн. Энэ бол сонгууль болж чадсангүй сонгууль нэртэй ард түмний татварыг үрсэн ажил боллоо. Энэ хоёр залуу ч энд ингэж суухаасаа ичих хэрэгтэй. СЕХ ингэж оруулж ирж болохгүй. Хариуцлага хүлээх ёстой. Хэнтий аймгийн Засаг дарга хийж байсан хүн одоо дэвшээд орж ирж байна. Үүнд Ерөнхий сайд дүгнэлт хийх хэрэгтэй. Сонгинохайрхан дүүрэгт энэ залуу 50 хүрэхгүй хувиар сонгуульд оролцож ирлээ. Хууль зүйн сайд та ч мөн дүгнэлт хийгээрэй.
Энэ сонгууль намын ямар тамга тэмдгээр явсан бэ. Хэн гэдэг даргын тамга, гарын үсгээр явж байна. Хууль дээдлэх хэрэгтэй.
МАН-д авах юм байна.Сахилга баттай байна. Манайд АН-ын дарга, Ерөнхий сайд байсан хүн бие дааж нэр дэвшдэг. Ийм байж болохгүй. МАН-ыг одоо тарааж болохгүй. Аль 1990 онд л тараах ёстой байсан. Одоо та бүхэн харьцангуй ардчилсан болж байна. Гэхдээ арай болоогүй л байна. Энэ дөрвөн жилд хамтраад илүү ардчилсан болцгооё.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зочин
3 жилийн өмнө
202.179.27.8
Муу 40 битон минь одоо л нэг чих дулаацуулах үг хэлж байх чинь вэ? Ингээд байвал ч өөр шүү. Овоо нээд магтах гэхээр л шал далийгаад уур хүргээд байдгийн. Муу бидоноо чодоо хүнд дээрэлхүүлэхгүй шүү. Өмнөөс нь хуу өмөөрөх хуна.
Төстэй мэдээ