Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын том хүү Э.Батшугар УИХ-ын гишүүн болж, өнөөдөр тангаргаа өргөлөө. Э.Батшугар гэх содон нэрийг лам өгчээ. Ирээдүйн Ерөнхийлөгчийг Монголын зохиолчдын эвлэлийн хороонд ажиллаж байхад нь Э.Батшугар мэндэлжээ. Э.Батшугар 1987 онд төрсөн. Тэрбээр гадаадад боловсрол эзэмшиж, АНУ-ын Бентлигийн их сургуульд хуулийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар аавдаа туслах гэж гадаадаас ирж байсан гэнэ. Тэр Э.Бямбадулам, Э.Дашнамжил, Э.Ринченлхам гэдэг гурван дүүтэй. Э.Батшугар АНУ, Монгол хоёрын хооронд ирэн очин байж байгаад 2012 онд Монголбанкны дэд ерөнхийлөгч болсноор эх орондоо суурьшсан.
2013 онд "Гутал" ХК-ийн хувьцаа эзэмшигч Төмөрийн охин Т.Дарима охин төрүүлснээр Э.Батшугар аав болсон. Охин нь найман настай. Т.Дарима белги залуутай хуримласан. Харин Э.Батшугар Т.Даримагаас өөр бүсгүйтэй олны өмнө гарч үзэгдээгүй. Гэхдээ БНСУ-д жүжигчин мэргэжлээр сурч ирсэн Б.Янжиндуламтай хайр сэтгэлийн холбоотой гэх яриа бий. Э.Батшугар албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй ч одоо ч холбоотой байдаг аж.
Анхны эхнэрээ албан ёсоор гэрлээгүй, явж байгаад алдсан. Одоо Б.Янжиндуламтай их далд олон жил холбогдлоо. Харилцаагаа албажуулж, баталгаажуулахгүй бол нэг өдөр Т.Дарима шигээ алдахвий...