Баавгайтай тэмцэхэд 26 сая төгрөгийг зарцуулахаар болжээ
Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд идэш тэжээл хайсан баавгай болон бамбарууш малчин айл өрхийн малд халдсан тохиолдол гарсаар байна.
Цагаан-Уул сумын айлд ирсэн бамбаруушийг барьж, Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газарт хүргэж өгсөн бол тус суманд дахин хоёр баавгай гарч ирж айлын үхэр идсэн байна.
Иймээс аймгийн Онцгой комисс хуралдаж иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор баавгайтай тэмцэхэд 26 сая төгрөгийг (баавгай унтуулдаг буу, зөөвөрлөх зэрэгт шаардлагатай ) зарцуулахаар болжээ.
Дээрх 2 баавгайг унтуулж байгаад тайгад нь зөөвөрлөн, идэш тэжээлийн хамт орхихоор төлөвлөж байгаа ажээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ