alim.mn | 2024.12.22
У.Мөнх-Эрдэнэ коронавирусын улмаас ДАШТ-д оролцож чадсангүй

Серби улсын нийслэл Белград хотод болох 2021 оны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд МУГТ У.Мөнх-Эрдэнэ 75кг-д улсаа төлөөлөн оролцохоор болоод байсан. Гэтэл тэрбээр коронавирусийн халдвар авсны улмаас тэмцээндээ оролцох боломжгүй болж эх орондоо иржээ.

Боксын ДАШТ-д манай улсаас есөн тамирчин өрсөлдөх байсан бол МУГТ У.Мөнх-Эрдэнэ халдварын улмаас тэмцээнд оролцох боломжгүй болж байгаа юм.

Монгол Улсын Гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргад оролцох сорилго У.Мөнх-Эрдэнэ өрсөлдөж 3:2-н харьцаатай ялалт байгуулан 75кг-д улсаа төлөөлөн оролцохоор боллоо. 1982 онд төрсөн 39 настай боксчин ийнхүү Монгол улсаа төлөөлж дэлхийн рингэнд өрсөлдөхөөр болсон юм. Харамсалтай нь оролцож чадахгүй болжээ. Тэрбээр Азийн аваргын алт, мөнгө, хүрэл, ДАШТ-ий Хошой хүрэл, Лондонгийн олимпийн хүрэл медалийг эх орондоо авчирсан билээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ