"Сошиал од" Б.Цэцэг амаржиж, хүүтэй болжээ. Олон нийтэд "Дух" хэмээн алдаршсан жүжигчин Б.Цэцэг охиноо ганцаараа өсгөж яваа өрх толгойлсон эмэгтэй. Тиймээс олны анхааралд байдаг ганц бие сайхан бүсгүй хөл хүнд болсон нь өнгөрсөн хавар коронавирусээр халдварлаад эмнэлэгт хэвтэхэд мэдэгдсэн. Өөрөө ч жирэмсэн гэдгээ хэлсэн юм. Нэгэнт цахимд нэртэй од хувийн амьдрал, охин, шинэ байранд орсноо хүртэл олон нийтэд зарладаг. Лайв хийхдээ ч эрх баригч нам, түүний удирдагчдын ил тодоор, хурцаар шүүмжилдэг нэгэн.
Харин нөхөртэй болсон гэж хэлээгүй. Энэ нь учиртай байсан бололтой. Б.Цэцэгийг гэр бүлтэй чинээлэг эрхэмтэй холбогдож хүүтэй болсон гэлцэж байна. Өвөрхангайд алтны уурхайтай, "Нутгийн буян" компаний захирлыг Б.Цэцэгийн хүүгийн эцгээр "тодруулжээ". Энэ эрхэм гэр бүлтэй, хоёр охинтой. Харин нас хэвийсэн үед нь Б.Цэцэг нуган үртэй болгож, "Нутгийн буян" компаний захирлыг өв залгамжлагчийг төрүүллээ хэмээн цахимаар нэг шуугиан болж байна.