ОХУ-ын ерөнхийлөгч нь албан тушаалаасаа буугаад Холбооны Зөвлөлийн насан туршийн гишүүнээр сонгогдох чиглэлээр Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа тухай Төрийн Думын төрийн байгуулалтын байнгийн хорооны ажлын хэсгийн ахлагч Павел Крашенников мэдэгджээ. Насан туршийн сенатор байх энэ эрхийг хугацаанаасаа өмнө албан тушаалаасаа буусан ерөнхийлөгч ч мөн адил эдлэх гэнэ. Гэхдээ энэ боломжоос татгалзах эрхийг экс төрийн тэргүүн нарт үлдээсэн байна. Төрийн тэргүүн нар нь улс орных удирдах тал дээр өргөн мэдлэг, туршлагатай тул энэ чадварыг Холбооны зөвлөл ашиглах ёстой гэж үзжээ. Холбооны зөвлөл нь Оросын парламент гэж тооцогддог агаад холбооны улсын субьект бүрээс хоёр төлөөлөл ордог. Мөн цөөнгүй гишүүдийг ерөнхийлөгч нь томилдог байна. Ерөнхийлөгч Төрийн думыг тараах эрхтэй бол Холбооны зөвлөлд энэ эрх мэдэл нь хэрэгждэггүй.
https://www.vedomosti.ru/politics/articles/2020/02/11/822786-bivshie-prezidenti-status-senatorov