Жүжигчин Д.Ганцэцэг "их" хүүгээ цэрэгт үдлээ
Жүжигчин Д.Ганцэцэгийн хань 2011 оны 10 дугаар сарын 10-нд таалал төгсөж, алаг нүдэн жүжигчин бүсгүй 10 нас хүрээгүй том хүү, ой хүрч явсан бага хүүтэйгээ үлдсэн. Энэ 10 жилд Д.Ганцэцэг амьдралаа хэнээс ч дутуугүй авч явж, хоёр хүү нь ааваасаа үлдэж хоцорсон үеэ бодвол том болжээ. Д.Ганцэцэг ууган хүүгээ том хүү гэхгүй "Их хүү" гэж нэрлэдэг. Жүжигчин Д.Ганцэцэгийн том хүү эр цэргийн алба хаах насанд хүрч, их хүүгээ цэрэгт явууллаа. Тэрбээр:
Эх орондоо хэрэгтэй
Эр хүн болгон өсгөх гэж
Эрхэмлэдэг, хичээдэг, зүтгэдэг.
Энэ бүхний минь эхний үр дүн
Эрийн цээнд хүрч
Эр цэргийн албаа хаахаар мордлоо доо
Жич: Ээжийн захиас - Хүний газар нэрээ хичээж яваарай
Дүүгийн захиас - Агаа “ Жа” болоорой
Ахын захиас - Хичээлээ сайн хийгээрэй. Баян аав, ядуу аав хоёрыг уншаарай
Том хүүгийн захиас - За, ээж сайн сууж байгаарай" гэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ