Шарга азарга тэнгэрийн хүлэг болжээ
Монголын цуут хурдан ажнай Шарга азарга Тэнгэрийн хүлэг болжээ. Амгалан төрийн ажнай шарга азарга маань энэ өдрөөс эхлэн "Домогт шарга" гэж хэлэгдэх болжээ. Монгол Төрийн их баяр наадамд долоон удаа түрүүлж, хоёр айрагдсан хосгүй амжилтын эзэн, цуут хурдан ажнай байсан билээ.
Ах дүү хоёр шаргын нэг 1998 оны адууны ивээл шороон барс жилийн хавар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Гурван хадтайд төржээ. Улсын наадамд удаа дараа түрүүлж, моринд хайртай монголчуудаа баярлуулж явсан домогт хүлэг ийн 24 насандаа Тэнгэрийн хүлэг болов. Эрдэнэчулууны шарга, Батсүхийн Наранхүүгийн гэж улсын наадамд уралдаж явсан хурдан буян ийнхүү төгссөнд унасан хүүхэд, уясан эзэн нь ихэд харамсаж байгаагаа илэрхийлж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ