alim.mn | 2024.12.22
Чингис хааны музейн үзмэрийн шилэн тавиур витринийг Солонгост 5 тэрбум төгрөгөөр захиалж хийлгэжээ

Манайх Түлэнхийн төвийн барилгаа 10 жил үргэлжлүүлээд барьж дуусаагүй гунигт түүхтэй улс. Харин сүүлийн нэг хоёр жил засаж тордох боломжтой Байгалийн түүхийн музейн барилгаа 400 сая төгрөгөөр нураасан. Нөгөө толгой дээр унаад ирнэ, буулгая, нураая гэж орилоод байсан Түүхийн музейн байшин нь бульдозероор ч түрээд унагаж дийлэхгүй, бүхэл шөнөжин техник трактор нижигнэж хоносон. Буурин дээр нь Чингис хаан музей барих барилгын ажлыг өнгөрсөн 2020 тавдугаар сард эхлүүлсэн. Музейн барилгын бүтээн байгуулалтад 2020 онд улсын төсвөөс 48.7 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тэгвэл Чингис хаан музейн барилгын 2021 оны улсын төсөвт 14.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн билээ.

Дарханы замаа хэдэн жил оролдоод бариагүй. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг барихаар улсын төсвөөр жил дараалан “дусал дусал” мөнгө өгдөг Сангийн яам, Засгийн газар Чингис хааны музейд мөнгө гэнэт цацсан нь гайхмаар.

Түүгээр ч тогтохгүй үзмэр дэлгэх шилэн тавиур, витринийг Солонгос улсад 5 тэрбум төгрөгөөр захиалан хийлгэсэн байна. Гэсэн атлаа 28,5 сая төгрөгөөр  Дани улсын Үндэсний музей, Оросын Эрмитажид хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний үед хамаарах үзмэр, эд өлгийн зүйлийг гэрэл зургийг авах зэрэгт уг хөрөнгийг зарцуулах тушаал буулгасан. “Хавхнаасаа гинж нь гэгчээр үзмэрүүдээ үнэтэй шилэн хорготой болж байгаа бололтой.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ