Цэнгэлдэх хүрээлэнд ороолт, өмсгөл, тасалбар зарж байна
Монголын залуучуудын шигшээ Азийн 23 хүртэлх насны Аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эхний тоглолтоо 11:00 цагаас Тайландын багтай хийхэд бэлэн болжээ.
Удаан хугацааны дараа эх орондоо олон улсын тоглолт хүлээж авч байгаа энэ онцгой мөчид Монголын хөл бөмбөгийн холбоо хөгжөөн дэмжигчдийнхээ шигшээ багаа дэмжих нөхцөлийг бүрдүүлж, цэнгэлдэх хүрээлэнг 50 хувийн дүүргэлттэйгээр тоглолтуудаа зохион байгуулахаар болсон юм. Мөн TG SPORT брендийн уралсан шигшээ багийн өмсгөл, шигшээ багийн фанат өмсгөл, ороолт мөн эх орны төрийн далбаа зэргийг цэнгэлдэх хүрээлэнд худалдаалж байна.
Өмсгөл: 65,000 төгрөг, ороолт: 25,000 төгрөг, тасалбар: 5000 төгрөгийн үнэтэй байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ