Шатрын сонирхогчдын ДАШТ-ийг 12 настай Н.Содбилэг тэргүүлж байна
Шатрын сонирхогчдын насанд хүрэгчдийн ДАШТ Грек улсын Родес хотод үргэлжилж байгаа. Тус тэмцээнийг 12 настай Н.Содбилэг тэргүүлж, 1700 чансаатай ангилалд найман өрөг тоглосноос 7.5 оноотой хошуучилж явна. Уг ангилалд дөрвөн тивийн 75 шатарчид оролцож байгаа бөгөөд өнөөдөр 20 цагаас тэмцээний ес дэх өрөг буюу сүүлийн өрөг эхлэх аж.
Н.Содбилэг, 2016 онд ОХУ-ын Сочи хотноо зохион байгуулагдсан сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд долоо хүртэлх насны нээлттэй ангилалд тэргүүлж, дэлхийн аварга болсон байна. Сонирхуулахад УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан тус тэмцээнд оролцож, 35 дугаар байрт явж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ