Б.Ангирмаа DYRBERG/KERN брэндийн “ELEGANCE” коллекцийн нүүр царай болов
DYRBERG/KERN брэнд Монголын нийгэм, улс төр, урлагийн салбарын бүсгүйчүүдийг нүүр царайгаар сонгон дүр төрхийг өөрчлөн гайхалтай төрхийг улам тодотгон өгдөг билээ. Энэ брэндийн 2021 оны намар өвлийн шинэ “ELEGANCE” буюу “ЭРХЭМСЭГ” коллекцийн нүүр царайгаар Б.Ангирмаа тодорчээ. Б.Ангирмаа хүчирхэг, авъяаслаг, хөдөлмөрч, рок попын үлгэр дууриалал болсон хөгжмийн зохиолч, продюсер. Түүнийг МУГЖ Б.Сарантуяа тэргүүтэй дуучдын амилуулсан дуугаар мөн "Киви" хамтлагийн продюсер гэдгээр сайн мэднэ. Угсаа гарал, удам судар яривал 20-р зууны нэр цуутай хөгжмийн зохиолчдын нэг Ч.Балчинжавын отгон охин, хөгжмийн зохиолч Б.Долгионы төрсөн дүү. Удам дамжсан авьяас түүнд өвлөгдөж дуулахаас илүүтэй ая зохиож, илүүтэй амжилт үзүүлж явна. Б.Ангирмаа 100 дууны аялгуу зохиож, өөрөө дөнгөж 10 гаруйхан дуу дуулжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ