Жүжигчин, хөтлөгч, продюсер Ч.Ундралыг УИХ-ын гишүүн П.Анужин 2016 онд "Чи Баянхошуунд өссөн авгай биз дээ, нөхрөөсөө салаад Баянхошуу яваа биз дээ, Баатар чамайг муулдаг" гэж тас загнаж байлаа. Юутай ч Ч.Ундрал болон түүний дүү нар хөдөлмөрөөрөө олны танил болсон. Ч.Ундрал "Херо"-гийн Баатартай 10 шахам жил амьдраад салсан. Одоо "ХИТ"-ийн Давааням агсны хүү Д.Даваадоржтой амьдардаг. Ч.Ундрал нөхрөөсөө 11 насаар эгч ч насны зөрүү огт мэдэгддэггүй, биеэ сайхан авч явдаг бүсгүй. Ч.Ундралын дүү охин Ч.Энхбилэг Хятадад дизайнер мэргэжлээр сурч төгссөн. Одоо "Чой Хайнзан" хуримын хувцасны салон ажиллуулж байна. Ч.Ундралын дүү Энхбилэгийг МУГЖ Т. Ариунаагийн "Оюутан нас" дууны клипэнд тоглосноор залуус андахгүй. Мөн "Харанга" хамтлаг тэргүүтэй хамтлаг дуучдын клипэнд тоглож байсан юм. Ч.Ундралын эрэгтэй дүү нь мөн л "Чой Хайнзан" нэртэй технологийн компанитай. Ч.Ундралын дүү нар эцэг өвгөдийнхөө нэрээр бүтээгдэхүүн үүсгэн ажиллаж явна. Ч.Ундралын дүү Ч.Цогтбаяр UBS, Рояал телевизэд хөтлөгч байсан Заяатай гэрлэсэн. Заяаг "Номинталст" хамтлагийн клипэнд тоглосныг хүмүүс санаж буй.