Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арванхоёрдугаар сард ОХУ-д айлчилна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлахаар болсон бөгөөд бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тус ойн хүрээнд хэд хэдэн дээд хэмжээний айлчлал хийхээр товлосон байна.
ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 21-22-нд манай улсад ажлын айлчлал хийсэн билээ.
Энэ айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалыг арванхоёрдугаар сард хийхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байгааг хоёр талын сайд нарын түвшинд ярилцсан байна.
Мөн энэ онд багтаан Засгийн газар хоорондын комиссын ээлжит 23 дугаар хуралдааныг зохион байгуулахаар тохироод байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ