Н.Содбилэгт 9 өрөг тоглож 8 хожиж 1 тэнцэж коэффцентын ялимгүй зөрүүгээр мөнгөн медаль хүртлээ
Дэлхийн шатрын холбооноос Грек улсад зохион байгуулсан шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 1700 хүртлэх чансаатай ангилалд 4 н тивийн 32 орны 75 шатарчин оюун ухаанаа уралдуулж 12 настай Монгол хүү Н. Содбилэг 9 өрөг тоглож 8 хожиж 1 тэнцэж коэффцентын ялимгүй зөрүүгээр мөнгөн медаль хүртлээ.
Бүгд Найрамдах Грек Улсад зохион байгуулагдаж өнөөдөр дүнгээ гаргаж буй сонирхогчдын ДАШТ-нд манай улсаас 5 тамирчин өрсөлдсөн билээ. Тэмцээний 1700 хүртэлх олон улсын чансааны ангилалд МУ-ын өсвөрийн шилдэг шатарчдын нэг, өдгөө 12 настай, сурагчдын дэлхийн аварга, ОУШХ-ны дэд мастер НАРАНБОЛДЫН СОДБИЛЭГТ 1-2 байрыг ижил оноотой хуваан эзэлж, сонирхогчдын ДЭЛХИЙН ДЭД АВАРГА боллоо.
Түүнчлэн, 1700 хүртэлх ангилалд өрсөлдсөн шатрын зүтгэлтэн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН 75 шатарчдаас 5 оноогоор 29-р байр, 2000 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.ТЭНҮҮНБОЛД 54 шатарчдаас 5,5 оноогоор 10-р байр мөн М.МАНДУХАЙ 5 оноогоор 17-р байр, 2300 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.ХАЛИУН 35 шатарчдаас 3,5 оноогоор 29-р байр тус, тус эзэлж амжилт дүүрэн оролцлоо. Цаг хугацааны байдлаас хамаарсан визний асуудал манай тамирчдад тулгарсан ч бидэнд шуурхай дэмжлэг үзүүлсэн ГХЯ-ны Консулын газар болон шатрын нэрт зүтгэлтэн Д.ЛҮНДЭЭЖАНЗАН нарт МШХ-ны зүгээс тус, тус гүнээ талархсанаа илэрхийлэв.
БИД НЭГ ГЭР БҮЛ уриаг эрхэмлэн дээдэлдэг шатарчид бид энэ цаг үед та бүхнээрээ бахархаж байна гэж мэдээлэв.
Баг тамирчид 10 сарын 27 -ны өдөр 22:40-д эх орондоо ирэх юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ