alim.mn | 2025.04.08
“ГААЛЬ”-ИЙН БААТАР ИЛ ГАРЧ ИРЛЭЭ

Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар өнгөрсөн намар  мэдээлэл хийсэн. Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад шүүхээс ял сонссон энэ эрхэм ахиад л мөнгө төгрөгийн будлианд оролцсон нь илт.  Тэрбээр “Хөдөө аж ахуйн бирж”-ийг 2016 оны арванхоёрдугаар сард би хүлээж авсан.  Энэ компани 2013 онд байгуулагдсан ч дандаа алдагдалтай ажилласан, нэг тэрбум гаруй төгрөгийн өртэй байсан. Ингээд стратеги  боловсруулж, 2017 онд 437 сая төгрөг, өнгөрсөн онд нэг тэрбум 200 сая төгрөгийн ашигтай ажилласан. Гэтэл тендерт оролцсон компани шүүхэд гомдол гаргаж, таван компани 2017 онд нэг тэрбум 200 сая төгрөгийн нэхэмжлэх  гаргасан. Өнгөрсөн онд 480 сая төгрөгөөр нэхэмжлэхийг барагдуулахаар тохиролцож, энэ мөнгийг тухайн данс руу нь шилжүүлсэн юм. Гэтэл биднийг нэг тэрбум 200 сая төгрөг төлж, дундаас нь мөнгө завшсан гэж хэвлэлээр бичиж, биднийг гүтгэлээ” гэж мэдэгдсэн. Хөдөө аж ахуйн биржийн захирал Баатар өмнө нь Гаалийн ерөнхий газрын дарга байсан. “Гаалийн” Баатарын гэх 2006 онд шуугиулж, ГЕГ-ын дарга Х.Баатарыг улсад дөрвөн тэрбум 376 сая төгрөгийн хохирол учруулсан, авлига авч, өгсөн хэмээн найман жилийн ял оноосон юм. Х.Баатар хориход гурван жил гаруй хоригдсон. Шоронд байхдаа МАН-ын дарга нарт бичсэн захидал нь хэвлэлээр задарч, тэр захиаг тараасан гэж Шадар сайд асан Ц.Оюунбаатар "тодорч" байлаа. Хорих ялаа Дарьтын хориход зөгийчин хийж өнгөрөөсөн Х.Баатар дахиад төрийн өндөр албан тушаалд очжээ. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг энэ дээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
Close menu