alim.mn | 2024.12.27
Засгийн газар: 2021 оныг дуустал мал мах экспортлохгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Хуралдаанаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, үнэ тогтворжуулалтын талаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өгөв.

Коронавирусийн нөхцөл байдал болон малын өвчлөлтэй холбогдуулан махны үнийг тогтвортой байлгах бодлого зайлшгүй шаардлагатай байна. Энэ хүрээнд мал, махны экспортыг хязгаарлах, дотоодын махны хангамжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарна. Ингэхдээ энэ оныг дуустал мал, мах экспортлохгүй байх шийдвэрийг гаргажээ.

Энэ жил ургац сайн байгаа. Урьдчилсан байдлаар 540 мянган тонн үр тариа хураан авахаар тооцсон. Одоогийн байдлаар ургац хураалт 80 хувьтай байна. Газар тариалангийн үйлдвэрлэл, гурилын үнийг тогтвортой байлгах чиглэлээр хоёр арга хэмжээ авахаар боллоо.

 

  1. Тариалалт нэмэгдсэнтэй холбогдуулан гурилын үйлдвэрүүдэд улаанбуудайн илүүдэл гарч байгаа. Илүү гарсан 100-150 тонн улаанбуудайг Засгийн газар худалдаж авна.

  2. Гурилын үйлдвэрүүдийг дэмжих, эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх судалгаа хийхээр болов.

 

Үүнээс гадна ХХААХҮЯ-наас дотоодын ургамалын тос үйлдвэрлэгчийг борлуулалтын НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Мөн бүх төрлийг будаа, элсэн чихрийн тээврийн асуудлыг яаралтай шийдвэрлэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ