Д.Сумъяабазар: Д.Мөнх-Эрдэнэ ардаа захиалагчтай, захиалгаар хүмүүсийг гүтгэж, доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй
Консул асан Д.Мөнх-эрдэнэ Х.Баттулга, Х.Нямбаатар, Д.Сумъяабазар, Д.Дагвадорж, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарыг шалгуулахаар АТГ-т хандсан.
Тэгвэл хотын дарга Д.Сумъяабазар Д.Мөнх-Эрдэнийг хуулийн байгууллагаар шалгуулах болсноо өнөөдөр мэдэгджээ.
Тэрбээр "Ажлаа хийж байгаа хүмүүсийг гүтгэж, доромжилдог байдлыг хүлээн зөвшөөрч болохгүй. Д.Мөнх-Эрдэнэ ардаа захиалагчтай, зорилготой гэдэг нь тодорхой болсон. Тиймээс хуулийн байгууллагад өгч шалгуулна. Эрүүл ажил хэрэгч шүүмжлэл байж болно. Гэхдээ захиалгаар ажлаа хийж байгаа хүмүүсийг гүтгэж, доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй" гэв.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zochin
3 жилийн өмнө
139.5.217.185
Чи ч захиалагчтай
Төстэй мэдээ