alim.mn | 2025.01.06
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар”-ын ТУЗ 2020 онд нэгхэн удаа хуралдаад 14 сая төгрөгийн цалин авчээ

Цар тахал, хөл хорионы 2020 онд хамгийн жаргасан дарга нар бол төрийн бол орон нутгийн өмчит компаниудын ТУЗ-ийнхэн юм. Олон дахин тавигдсан хөл хорионы улмаас гэх шалтгаанаар хуралдаагүй. Хэдий хуралдаагүй ч авдаг цалин урамшууллаа тасалдуулалгүй авсаар иржээ. Үүний тод жишээ нь “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас харагдана. Энэ газрын ТУЗ таван гишүүнтэй. 2020 онд ганцхан удаа хуралдаж уг хурлаар удирдах зөвлөлийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргын цаинг тогтоох асуудлыг хэлэлцэж баталжээ. Түүнээс хойш ондоо ахиж нэг ч удаа хурлдаагүй ч авдаг цалингаа авсаар жил дуусгасан. ТУЗ-ийн 2020 оны үйл ажиллагааны зардлыг 30 сая төгрөгөөр баталсанаас тал илүү нь цалин урамшуулал байсан. Ингээд нэгхэн удаа хуралдсан ч нийт 14 сая төгрөгийн цалингаа авсаар он дуусгажээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ