Америкийн Пеньсильвани мужийн зургаан настай охин Марго Гейнс нь Дауны синдромтой. Эцэг эх нь эмчилгээ асаргаанд ихээхэн анхаарсаны ачаар охин бусад хүүхдүүдийн хамтаар энгийн сургуульд орсон. Гэхдээ өвчний улмаас өөрийн сэтгэл хөдлөлөө өвөрмөц байдлаар илэрхийлдэг хэвээрээ үлджээ. Тэр илэрхийллийн нэг нь хуруугаараа “буудах” гэнэ. 2019 оны 11-р сард хичээл дээрээ багшийн өндөр дуугаар хэлсэн үгнээс болж охин эвгүйцжээ. Ингээд багш руугаа чиглүүлэн хуруугаараа “бууджээ”. Олон хүн үүнийг ойлгож хүлээж авах ч багш охины үйлдлийг өөрийх нь амь насанд аюул учруулахаар заналхийлсэн хэмээн үзэж тэр дор нь сургуулийн захиралд мэдэгджээ. Захирал охины ээж рүү утасдсан агаад ээж нь сэтгүүлчдэд ийн ярьжээ.
-Захирал болсон явдлыг хэлээд цагдаад мэдэгдэнэ гэсэн. Хэдийгээр охины үйлдэлд бусдад аюул учруулах ямар нэгэн гэм хор байхгүй ч мужийн холбогдох хууль болон сургуулийн дотоод журмын дагуу заавал цагдаа дуудна гэж хэлсэн. Энэ үгэнд би бүр мэл гайхаж “ямар инээдтэй хэрэг вэ” гэж хариулсан-
Захирал үнэхээр цагдаа дуудсан агаад тэд ирж охинд манайхаар зөрчлийн хэрэг үүсгэж протокол хөтөлжээ. Гаргасан үйдлийг нь багшаа заналхийлсэн гэж тогтоогоод охины ээжийг дуудан хамтад нь цагдаагийн хэлтэсд аваачсан байна. Сургуулийн удирдлага хэрэг явдлыг охины хувийн хэрэгт тэмдэглэжээ. Болсон явдалд эгдүүцсэн охины ээж сургуулийн зөвлөлд нээлттэй захидал бичжээ. Мужаас сонгогдсон сенатчидад ханджээ. Сенатч Эндрю Динниманом туслалцаа үзүүлэхээ мэдэгдээд сургуулийн удирдлагыг хууль тогтоомжийг буруу хэрэглэж хуулийн бодлогыг гуйвууллаа хэмээн шүүмжилжээ.