ШШГЕГ-ын дарга Д.Загджав УБТЗ-ын дарга болохоор зүтгэж байна
УИХ-ын гишүүн асан Д.Загджав 2000-2008 онд Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажилласан. Экс ерөнхийлөгч Н.Энхбаяр 2000-2004 онд "Үндэсний удирдагч" хэмээн мандаж явахад Д.Загджав тун ойр дотно явсан гэдэг. Тухайн түүнийг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилоход ажлаа голоод хүлээж аваагүй, ХУД-ийн Засаг даргаар хэвээрээ үлдэж явсан "атаман" эр. Мөн Засгийн газар, МАН-аас үргэлж албан нэхдэг, санасандаа хүрдэг Загджав одоо ШШГЕГ-ын даргаар ажиллаж байгаа юм. Гэхдээ энэ суудал нь бас гологдон чамлагдаж, Улаанбаатар төмөр замын дарга болохоор зүтгэж эхэлжээ. Д.Загджав даргын оролдлого анхных биш. Уул уурхайн дэд сайд байхдаа л Улаанбаатар төмөр замын дарга болно гэж нүдээ унагасан ч санасандаа хүрээгүй. Үүний дараагаар түүнд ШШГЕГ-ын даргын суудал өгсөн ч сэтгэл ханасангүй бололтой.
Өдгөө тэрбээр УБТЗ-ын даргын суудалд зүтгэж байгаа бөгөөд ОХУ-ын тал руу түүний нэр явсан байна. Д.Загджав оросуудтай ойр. ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Дум дахь Орос, Монголын парламентын бүлгийн даргаар удаан ажилласан С.М.Мироновтой найз нөхдийн харилцаатай. Тиймээс Оросын талаас хүчтэй дэмжлэг авч чадахаар зайтай эр.
Төрийн албанаас сүүлийн 20-30 салаагүй Д.Загджав хоёр байртай. Эдгээр нь 4 тэрбум 250 үнэлгээтэй. 460 сая төгрөгийн үнэлгээтэй Hummer H2, Lexus-470 ,Lexus LX-450, Lexus LX-460, Lexus 570, Infiniti FX35 маркийн зургаан машинтай. Нэг ёсондоо автомашины арвин их цуглуулгатай.
Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл нь 118 сая төгрөгөөр үнэлэгддэг. 423 сая төгрөгийн хадгаламжтай. Эрдэнэс ТТ ХК, Улсын их дэлгүүр ХК-иудаас хувьцаа эзэмшдэг. Энэ хоёр компанийн хувьд одоогоор хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараадаггүй.Д.Загджав даргын хадгаламж тогтмол 400 гаруй сая төгрөгөөр тоологдсоор байна.
Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл нь 118 сая төгрөгөөр үнэлэгддэг. 423 сая төгрөгийн хадгаламжтай. Эрдэнэс ТТ ХК, Улсын их дэлгүүр ХК-иудаас хувьцаа эзэмшдэг. Энэ хоёр компанийн хувьд одоогоор хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараадаггүй.Д.Загджав даргын хадгаламж тогтмол 400 гаруй сая төгрөгөөр тоологдсоор байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ