alim.mn | 2024.12.24
"Facebook" нэрээ "Meta" болгосны дараа хувьцаа нь өсчээ
Хүмүүс интернэт орчинд виртуал болон бодит амьдралыг хослуулан ажиллаж, амьдрах боломжтой болов. Нүдэндээ зүүдэг виртуал төхөөрөмж ашиглан хоорондоо харилцах, ажиллах, зугаацах, худалдаа наймаа хийх боломжтой хязгааргүй виртуал ертөнц. Зукерберг metaverse-ийг зөвхөн дэлгэцээс хардаг биш, дотор нь орж болдог хийсвэр орон зай гэж тодорхойлсон байна.

Энэ нэр тус компанийн тооцооллын платформд өрсөлдөх цаашдын хүсэл эрмэлзлэлийг илтгэж байна гэж шинжээчид үзжээ. Ийнхүү “Facebook” компанийн нэр “Meta” болон өөрчлөгдсөн тухай мэдээ гарсны дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааны үнэ 2.75 хувиар өсч, нэгж хувьцаа нь 8.6 ам.долларт хүрчээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ