alim.mn | 2024.12.24
Б.Идэр-Од Rolex брэндийн цагаа 38 саяар зарж, Lil Thug E-ийн эмчилгээнд хандивлажээ
Комедиан Б.Идэр-Од Rolex брэндийн цагаа дуудлага худалдаагаар 38 саяар борлуулж, Lil Thug E-ийн эмчилгээний зардалд хандивлажээ.
Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E нь 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр УТНЭ-ийн шинжилгээний дүгнэлтээр цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдоод байгаа билээ.
Түүний дотнын нөхөд, салбарынх нь уран бүтээлчид болон Монгол түмэн нь хандивын аян эхлүүлээд буй билээ. Эмчилгээний нийт зардал болох 650 сая төгрөгийг бүрдүүлэхийн тулд монголчууд уг аянд нэгдэж байгаа. Эмчилгээнийх зардлын 60 орчим хувь бүрдээд буй аж.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ