alim.mn | 2024.12.27
Дахин нэг УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт холбогдлоо

Нэгэн өдөр тутмын сонинд "УИХ-ын шинэ гишүүдийн нэг бусдыг хүчирхийлж, бэлгийн дарамт учруулсан асуудалд холбогдсон. Хуулийн байгууллага тэр гишүүнийг шалгаад яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байна. Тэгвэл дахиад нэг гишүүн хүчирхийллийн асуудалд холбогджээ. Эрхэм гишүүний хохирогч бүсгүй гомдолдоо "...Гишүүнийг 2012 оноос танина. Анх надтай ажил мэргэжлийн дагуу хамтран ажиллах санал тавьсан. Тэр талаар ярилцахаар гэртээ дуудсан. Ажлын дэмжлэг туслалцаа амласаар хувийн харилцаа шаардсан. Хоёр удаагийн тохиолдлоор нэр бүхий найзуудын хамтаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн" гэх зэргээр бичсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр, удахгүй эрхэм гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар яригдах бөгөөд тойрогт нь нөхөн сонгууль болох магадлал өндөр болоод байна" гэсэн мэдээлэл гарчээ.

Энэ мэдээг нийтэлсэн сонин Монголын улс төрд нөлөө бүхийн эрхмийнх. Улс төрд 25-26 жил унаж босож, идэвхтэй явсан тэрбээр дахин улс төрийн шинэ хуваарилалтад орж, шинэ замаа эхлүүлсэн. Эхний тохироогоор ууган хүүгээ, бас "унаган" намынхаа хэн ч танихгүй нөхрийг УИХ-ын гишүүн болгоод амжсан. Энэ эрхмийн улс төрд "явах"  онцгой чадварыг хүмүүс бахдан гайхдаг. Одоо МАН-д бас нэг томоохон фракц үүсэж, МАН дотроо улам сонирхолтой, хүчтэй улс төр эхлэх нь. Үүний нэг гэрч, нэг УИХ-ын гишүүн "золигт гарч", хүчингийн хэргээр эргүүлэн татагдаж магадгүй нь гэсэн мэдээлэл биз ээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ