Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Ганхуяг насаараа төрд ажилласан, хувийн бизнесгүй шахуу хүн. Д.Ганхуяг 2016 оны есдүгээр сараас Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажилласан. Саяхан Д.Ганхуягийн бие муудаж, Япон улсад 250 мянган доллароос 500 мянган доллароор хийдэг өндөр үнэтэй мэс засал хийлгэжээ.
Иргэд эмчилгээнд зориулан хандив хүссэн зар тасрахаа больсон. Солонгост элгээ солиулж, элэгний донор болсон хөгжмийн зохиолч Чинбат, дуучин Сарнай хоёрт зориулсан хандивын тоглолтын тов гарсан ч корона вирусээс болоод хойшиллоо. Ятгачин Мөнх-Эрдэнэ, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровт ч эмчилгээнд зориулж монголчууд хандивын аян өрнүүлж байлаа. Харин төрийн өндөр албан тушаалтнууд ард түмнээсээ хандив гуйлгүй очоод эмчлүүлчихдэг. Тухайлбал Төрийн өмчийн хорооны дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн гишүүн Сугар Японд өндөр үнэтэй мэс засал хийлгэсэн. Мөн Улаанбаатар хотын дарга асан Г. Мөнхбаяр мөн л гадаадад өндөр үнээр эмчлүүлсэн. Саяхан Гадаад харилцааны яамны өмнөө барьдаг ажилтан Д.Ганхуяг 250 мянган доллароос эхэлдэг өндөр үнэтэй эмчилгээ хийлгэжээ. Эрүүл явбал улсын наадам үзнэ гэдэг. Гадаад харилцааны яамны дэд сайд асан Д.Ганхуягт эрүүл энхийг хүсье.