alim.mn | 2024.12.24
Брэд Питт "Жоли хүүхдүүдээ хэтэрхий их ил байлгаж байна" гэжээ

Жүжигчин Брэд Питт экс эхнэр Анжелина Жоли хоёр царайлаг сайхнаараа гайхуулж, Алтан хос" гэгдсээр 10 жил амьдарсан билээ. Харин гурван хүүхэдтэй, дундаасаа гурван хүүхэдтэй хос таарахаа больсон. Саяхан Брэд Питт экс эхнэр Анжелина Жолиг шүүмжилж зэмлэсэн үг хэлжээ. Брэд, Жолиг хүүхдүүдээ байнга олон нийтийн нүдэнд ил байлгаж, сэтгэлзүйн гэмтэл учруулах магадлалтай гэж үзэж буй талаар найз нь The Post-д ярьжээ. Брэд Питт “Энжи тэднийг ашиглаж байна. Хүүхдүүдээ байнга дагуулж явах нь үлгэр жишээ ээж шиг харагдаж байгаа ч хүүхдүүдэд олны нүдэнд ил байх нь онцгүй зүйл” гэж ярьдаг аж.

Сүүлийн үед Анжелина Жоли улаан хивсний ёслолууд, киноныхоо нээлтэд охидоо дагуулан очих нь эрс ихэссэн билээ. Саяхан нээлтээ хийсэн "Eternals" киноны нээлт бүрд Брэд, Жоли нарын дундаас төрсөн том Шайлог дагуулж яваа. Олон нийт ч нэгэн үеийн Холливудын "алтан хос"-ын дундаас төрсөн охины гоо үзэсгэлэн олныг биширч байгаа юм. Брэд Питт, Анжелина Жоли хоёрр төрсөн болон үрчилж авсан зургаан хүүхдийн эцэг, эх билээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ