alim.mn | 2025.01.06
“Эрдэнэс Тавантолгой” ширээ сандал авахаар 256 сая төгрөгний тендер зарлажээ

Тендерийн хэрүүлээс салдаггүй энэ компани ахиад л их хэмжээний тендерийг тогтоол шийдвэр зөрчин зарлажээ. Энэ оны 2-р сард Засгийн газрын тогтооолоор ковид-19 цар тахлын улмаас төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг хэмнэлтийн горимд шилжүүлж, үр ашиггүй зардлаа танаж төсвийг 10 хүртэл хувиар хэмнэх үүрэг өгсөн.  Үүний нэг нь шинээр автомашин, тавилга худалдан авахыг хориглосон. Гэсэн ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг үүнийг үл тоон 256 сая төгрөгөөр шинэ оффисын сандал ширээ авахаар тендер зарлажээ. Үүнд түшлэгтэй сандал 344 ширхэг, дөрвөн гутал солих сандал тус тус багтжээ. Өдгөө Засгийн газар төрийн өмчит компаниудыг хэмнэлтийн горимд шилжүүлэх тогтоолоо цуцалбал таарна. Энэ тогтоолыг мөрдөж байгаа компани ч алга, биелүүлж байгаа захирал ч алга байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
VzeQJ
3 жилийн өмнө
62.76.7.103
<a href="https://doxycycline2022.top">buy doxycycline without a prescription</a>
Төстэй мэдээ