alim.mn | 2024.12.22
Сирид Путины хөрөгт агсам тавьсан шумбагч хөлгийн ахмад-дэслэгчийг халжээ

Сирийн Тартус боомтод Оросын тэнгисийн цэргийн ихээхэн хүч бөөгнөрч байлдааны болон шумбагч хөлөг буудалладаг. Харин энэ явдал 2019 оны 7-р сард болсон нь саяхан л илэрчээ. Тухайн үед шумбагч хөлгийн холбооны албаны дарга ахмад-дэслэгч Олег Лавренчук багийн хамт Сирид зургаа дахь сардаа алба хааж байжээ. Хуваарь ёсоор 8-р сард нутаг буцах ёстой байсан ч хугацааг ахиад дөрвөн сараар сунгасан тухай тушаал дээрээс иржээ. Үүнд бухимдсан ахмад-дэслэгч бусад албан хаагчдын хамт 7-р сарын 30-нд үүрэгт ажил дээрээ архиджээ. Холбооны офицерууд согтуугаар  албан үүргээ гүйцэтгэж байгаа мэдээллийн дагуу цэргийн цагдаа иржээ. Ахмад-дэслэгч тэдэнд агсан тавьж бүр хүч хэрэглэсэн эсэргүүцэл үзүүлсэн байна. Цэргийн цагдаагийн албан мэдээнд дурдсанаар “ахмад-дэслэгч Олег Лавренчук  нь шумбагч хөлгийн удирдлага, Сири дэх Оросын цэргийн удирдлагын талаар илт доромжилсон, гутаасан бүдүүлэг үг хэллэг хэрэглэж хараан зүхэн, Оросын ЗХ-ний дээд ерөнхий командлагчийн хөрөгт тулж очин доромжилж хашгирсан” гэжээ. Ахмад-дэслэгчийг хамт архидан согтуурсан бусад таван албан хаагчийн хамт тэр дор Орос руу буцаан илгээжээ. Ирэнгүүт нь Хар тэнгисийн флотын захирагчийн тушаалаар цэргийн албанаас халсан байна. Гэхдээ бусад тавыг нь үлдээгээд Путины хөрөгт агсам тавьсан гэх хүндрүүлэх шалтгаанаар зөвхөн Олег Лавренчукийг л халжээ. Ахмад-дэслэгч нь тэнгисийн цэрэгт 17 жил алба хаасан агаад тэтгэвэрт гарахад ердөө 2,5 жил үлдээд байжээ. Тэрээр өмгөөлөгч хөлслөн цэргийн албандаа эргэж орохоор Севаспотолийн гарнизоны цэргийн шүүхэд хандсан ч ялагджээ. Гэсэн ч давж заалдана гэж мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
66.181.176.208
Ядаж арван жил төгссөн хүн сэтгүүлчээр ажиллуулж, мэдээ бэлдүүлж байгаач. Агсан гэхгүй Агсам гэнэ.
Монгол
4 жилийн өмнө
69.116.87.161
Хөлгийн ахмад биш холбооны албаны дарга ахлах дэслэгч л нөхөр байсан байна шдээ
Төстэй мэдээ