Нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсан продюсерлэсэн “Элсний нүүдэл” кино залуусыг байлдан дагуулж, гол дүрд тоглосон гурван охин жинхэнэ од болж байлаа. Гэвч тэдгээр охид кино урлагт, загварын ертөнцөд ч үнэнч зүтгэсэнгүй. “Элсний нүүдэл” нүүдэл кинонд мисс, загвар өмсөгч “Жагар”-ын гэж алдаршсан Дэлгэрмаа, Энхцацрал хоёр тоглосон. “Гоёл” наадамд оролцож ирээдүйтэй загвар өмсөгчөөр шалгарч байсан сайхан охид одоо загвар өмсөгчийн ажлаа орхисон. Бээжинд сурч байгаа гэсэн шалтгаар Монголдоо төдийлөн ирэхээ больж, олны анхаарлаас холдсон. Хөөрхөн цэвэрхэн охид загварын карьертаа анхаарахгүй, царай зүсэндээ анхаарал тавихгүй нам гүмхэн байх болсон нь олныг гайхшруулдаг. Хэрэв тууштай загвар өмсөгчийн ажлаа хийсэн бол өдийд Дэлгэрмаа, Энхцацрал хоёр өдийд топ модель болчих боломжтой байсан охид.
Тэр тусмаа хацар нь хонхойдог хөөрхөн шар охин Дэлгэрмаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын том хүүтэй үерхэж хэвлэлийн баатар болсон. Харин хожим “MCS”-ийн том боссын эхнэр болж, хэнз хүүг нь төрүүлсэн гэдэг. Ээжтэйгээ хоёулхнаа амьдарч өссөн мисс Дэлгэрмааг “MCS”-ийн толгой баячуудтай мөр зэрэгцэн нэг хотхонд амьдардаг гэлцдэг.