МУГЖ, Соёлын элч Э.Амартүвшин дэлхийн хамгийн алдартай театруудын нэг Венийн дуурийн театр (Wiener Staatsoper)-ын тайзнаа анх удаа дууллаа. Тэрбээр энэ талаараа “Энэ удаад хүн төрөлхтний агуу их театруудын нэг болох “WIENER STAATSOPER”-т анх удаагаа дууллаа. Гайхалтай мэдрэмж байлаа” uэсэн юм. Түүний хувьд “Набукко” дуурьд дуулсан бөгөөд энэ сарын 6, 9-нд дахин дуулна.
Гавъяат Э.Амартүвшин саяхан дуурийн урлагийн Оскар буюу "Opera star” наадмаас “Шилдэг баритон дуучин” шагнал хүртсэн билээ. Тэгвэл энэхүү наадам нь НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл буюу ЮНЕСКО-гоос Дэлхийн соёлын өвд бүртгэсэн дуурийн урлагийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд чиглэгдсэн байна. Олон улсын дуурийн найм дахь удаагийн "Дуурийн од" буюу дуурийн "Оскар” шагналыг хүртсэн тэрбээр энэхүү хүндтэй шагналыг 2021 оны 12 дугаар сарын 29-нд Дубай хотноо гардаж авах юм. Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж Э.Амартүвшин П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуучдын уралдааны дэд байр, 2012 оны Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гран при, Английн BBC агентлагийн “Cardiff Singer of the World 2015” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал, БНСУ-ын нийслэл Сөүлд болсон олон улсын тэмцээний гуравдугаар байрын шагнал тус тус хүртэж байв.
Монгол Улсад энэ цаг үед Э.Амартүвшин, Г.Ариунбаатар гэж хоёр сайхан баритон, дуурийн дуучин бий. МУГЖ Г.Ариунбаатарын амьдрал алган дээр тавьсан мэт илхэн. Салж нийлэх, шинэхэн хамтын амьдралын дуулиан одоо л намдаж буй. Харин намдуухан, хувийн амьдрал нь ч нууц байдаг МУГЖ Э.Амартүвшингийн гэргий Д.Туяа нь мөн дуурийн дуучин. Харин өөрийнхөө карьерыг хойш тавьж, Э.Амартүвшинг халамжилж, найдвартай ар тал түшиг болж явдаг. Оддын хувийн амьдралд дуртай улс Э.Амартүвшингийн гэргий Д.Туяа нөхрөөсөө 17 насаар эгчмэд гэлцдэг.