alim.mn | 2024.12.23
Ө. Шижирийг Ц.Элбэгдорж хөтөлж улстөрд оруулсныг ерөнхийлөгч Х.Баттулга “анзаараагүйн” учир ...

ЕТГ-ын газрын даргаар дажгүй сайн ажиллаж УИХ, Засгийн газартай “зад үзэлцэж явсан З.Энхболд ажлаа өгч өөрийх нь хэлсэнээр “амиа” бодов. Оронд нь орон тооны бус зөвлөхөөрөө ажиллуулж, дадлагажуулсан гэх Ө.Шижир гэдэг залууг дэвшүүлэв. Ганц жил ажиллаад ЕТГ гэдэг том чухал албыг тэргүүлэх чадвар эзэмшихгүй нь мэдээж. Дээр нь нас залуу,  Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаас өөр үзүүлэх “ажлын туршлагагүй” гээд олон зүйл бий. Гэхдээ хамгийн хачирхалтай нь Ө.Шижирийг улстөрд хөтөлж оруулсан багш нь одоогийн Ерөнхийлөгчийн хамгийн харшилтай хүмүүсийн нэг болох Ц.Элбэгдорж юм. ЕТГ-ын шинэ даргын аав Өлзийхүү нь Ц.Элбэгдоржтой хамт Украйны Львов хотын цэргийн их сургуульд хамт сурч төгссөн. Ц.Элбэгдорж цэргийн сэтгүүлчээр, Өлзийхүү нь цэргийн соёлын ажилтнаар сурсан. Ө.Шижрийн аав нь мэргэжлийн дагуу армид ажилласан бол Ц.Элбэгдорж гэнэт цоорч улстөрд орж Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн албыг ээлж дараалан хашлаа. Энэ хугацаанд хамт их сурууль төгссөн найзтайгаа холбоотой байсан агаад хүүг нь хөтөлж улстөр оруулсан. Ө.Шижир нь “түүхий ногоон” нэгэн байгаагүй. Аав армид цаг наргүй ажиллаж, ээж нь Солонгосд олон жил ажиллах үед айлын том хүүгйн хувьд дүү нараас асарч анхаарч ирсэн хариуцлагатай хэрсүү, наснаасаа эрт ухаажсан нэгэн гэнэ.   Улстөрийн тухайд “а” үсэг заасан нь аргагүй Ц.Элбэгдорж агаад одоо ч сайнаар дурсаж явдаг. Хэдий бие нь одоогийн Ерөнхийлөгчид очсон нь сэтгэл нь экс Ерөнхийлөгчид “хадгалагдаж” байх талтай. Сэтгэлийг олж чадвал бие хааш одох вэ гэж эртний мэргэн үг бий. Түүнээс гадна  Ө.Шижир нь нэг маягийн “Хонгконг” болсон гэнэ. Баруунхан Хонконгийг Хятадын мэдэлд өгөөд өдгөө тэнд элдэв үймээн самуун байнга дэгдэж өмнөд хөршийг сандаргаж байна. Барууныхан энэ хотыг алдсан мэт боловч харин ч өөрийн харьяанд оруулснаараа Бээжин нэг л өдөр тэсэрч мэдэх “бөмбөг”-тэй болж хятадууд том алдаад байна.  Тэгвэл одоогийн Ерөнхийлөгчийн өвөрт “бөмбөг” оруулсан хүн яах аргагүй экс Ерөнхийлөгч болж таарч байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
4 жилийн өмнө
202.126.89.217
Түрийвч нэгтэй хулгайчууд
Иргэн
4 жилийн өмнө
202.126.89.217
Түрийвч нэгтэй хулгайчууд
Иргэн
4 жилийн өмнө
202.126.89.217
Түрийвч нэгтэй хулгайчууд
Иргэн
4 жилийн өмнө
202.126.89.217
Түрийвч нэгтэй хулгайчууд
иргэн
4 жилийн өмнө
66.181.184.111
Анзаарсан уу, анзаараагүй юу та нарт ямар хамаа байнаа.
Зочин
4 жилийн өмнө
66.181.187.60
Баасаа яая гэж байж ЕТГ-ын дарга! Төрийн албаар тоглодог хүүхдүүдийг зайлуулж хийгүй нас тогтсон амьдрал мэдэх хүнээр өндөр албыг хашуулах ёстой!!!
Дэмбэрэлжав
4 жилийн өмнө
202.179.10.130
Хоёр хүний хооронд хаясан яс чинь хоолой дээр чинь тээглэж үхэх вэ дээ
Зочин
4 жилийн өмнө
66.181.183.47
yaanaa huzuugui hunii tagnuulch umuu.
Төстэй мэдээ