УИХ-ын гишүүд "Dell"-ийг дэмжээд байна уу?
Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Амартүвшин Хан-Уул дүүргийн “Эрүүл мэндийн төв”-д Dell компьютер хүлээлгэн өглөө. Ингэхдээ УИХ-ын гишүүний санаачилгаар 2021 оны улсын төсөвт тусгасан 350 сая төгрөгийн үнэ бүхий хамгийн сүүлийн үеийн эрүүл мэндийн цогц оношилгооны төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө гэжээ. Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүн Х.Булгантуяа тус дүүрэгт харъяалагдах Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 15 "Dell" компьютер гардуулснаа "хандивласан" гэдэг үгээр хаацайлж, улс төсвийн тухай огт дурдаагүй байна билээ. Ингэхэд УИХ-ын гишүүд өвлийн өвгөн шиг ижилхэн бэлэг барьчихсан Эрүүл мэндийн төвөөр гүйлдэх боллоо. Тэр нь Делл компьютер. УИХ-ын гишүүний тойргийн мөнгөний багц 4 тэрбумд хүрсэн тухай яригдах болсон. Ингэхэд УИХ-ын гишүүд улсын төсвөөр мөнгөөр Делл компьтер бөөндөн, тус компьютерийг оруулж ирдэг гурван үсэгтэй компанийг дэмжиж угжаад байна уу даа.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ