alim.mn | 2025.01.06
СУГ цар тахлын үед 21 аймгаар аялан тоглох нүүдлийн циркийн 200 сая төгрөгийн тендер зарлажээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Соёл урлагийн газраас нүүдлийн циркийн 200 сая төгрөгийн өртөгтэй тендер зарлажээ. Энэ ажил нь Ардын хувьгалын 100 жил, нийслэлийн 382 жил, Монголд циркийн урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойд зориулсан гэх гурван их баярын нигууртай агаад 21 аймагт аялж тоглох гэнэ.  Гэтэл цар тахал оргил үедээ хүрэн тархаж байна. Нийслэл хотоос гадна хөдөө орон нутагт ковид19-ын том голомт олноороо үүссэн. Ийм цаг үед нүүдлийн циркийг 21 аймгаар аялан тоглуулах ажил сэдэж байгаа Соёлу урлагийн газрын дарга нарыг гайхаад баршгүй. Хэрвээ ингэж аялан тоглох юм бол аймгуудад халдвар, өвчлөлийн тоо эрс нэмэгдэх өндөр эрсдэлтэй нь хэнд ч ойлгомжтой. Иргэдээс гадна хүүхдүүд олноороо үзнэ. Циркчид ч өөрсдөө аюулд өртөнө. Хэл ам нь арайхийн дарагдаж байгаа олон хүн цуглуулсан цахим үндэстэн шоунаас манай дарга нар сургамж аваагүй аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ