alim.mn | 2024.12.24
"BLACKPINK"-ийн Женниг болзоонд урьсан урилгаа 30 мянган доллар төлөн агентлагийнх нь ойролцоо байршуулжээ

Сошиал орчинд Шиан Газа нэрээр алдаршсан Кристиан Альберт Газа "BLACKPINK" хамтлагийн Женнид сэтгэлээ илчилж, YG энтертайментийн байрны ойролцоох сурталчилгааны самбарт Женниг болзоонд урьж буй урилгаа төлбөр төлөн байршуулжээ. Урилга нь Шиан Газагийн өөрийнх нь зурагтай ба “Ким Женни Руби Жэйн чамайг оройн хоолонд урьж болох уу? Намайг хамгийн аз жаргалтай нэгэн болгооч” хэмээн солонгос, англи хэлээр бичжээ. Энэ зар сурталчилгааны самбарын түрээсийн зардлыг 30 мянган ам.доллар гэжээ.

Мөн тэрээр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан сурталчилгааны самбарын зургийг нийтэлсэн нь 89 мянга гаруй хандалт, 17 мянган сэтгэгдэл, 26 мянган шэйр авчээ.

Rappler.com сайтын мэдээлснээр Шиан Газа “Би түүнтэй хэрхэн холбогдохоо мэдэхгүй байсан болохоор сурталчилгааны самбарт болзооны урилгаа байрлуулсан. Түүнээс “тийм” гэдэг хариулт сонсоно гэж найдаж байна” гэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ