alim.mn | 2025.01.06
Соёлын сайд асан С.Чулуун, яруу найрагч Б.Ичинхорлоог хуулийнхан шахлгаж эхэлжээ
Шинэ залуу судлаачид сүүлийн 4-5 жилийн туршид л С.Чулууны бүтээлийн хулгай, архивын хулгайн талаар олон нийтэд мэдээлэн зохих хариуцлагыг хүлээлгэхээр тэмцэж байгаа билээ. Тэгвэл энэ удаа Чингис хааны музейн захирал С.Чулуун, Үндэсний номын сангийн захирал, яруу найрагч Б.Ичинхорлоо нарыг цагдаагаас албан ёсоор шалгаж эхэлсэн хийгээд албан өрөөнүүдэд нь нэгжлэг юм хийж байгаа аж. Энэ тухай эх сурвалж мэдээллээ.
Учир нь С.Чулуун, Ичинхорлоо нар Үндэсний номын санд хадгалагдаж буй цорын ганц гар бичмэлүүд болох Өндөр гэгээн Занабазарын намтрын судруудыг скайнердан Хятадад хэвлүүлж, шанд нь Синь Ао буюу Хоймрыг мандуулагч эрдэмтэн хэмээх цолоор шагнуулсан гэж үзэж байгаа бололтой. Эрдэм шинжилгээний ямар ч боловсруулалтгүй энэхүү эмхтгэлд Монгол хэлийг Дундад улсын цөөн тоот үндэстний хэл хэмээн тодорхойлох зэргээр үндэсний эрх ашиг, түүхийг доромжлон гутаасан баримт үй олноор буй. Энэ асуудлаар хуулийнхан шалгаж эхлээд байгаа юм байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ