Энэтхэгийн Андрха-Прадеш мужийн Читтур мужийн 50 настай Бала Кришна Хятадад дэгдсэн коронавирусын халдварыын тухай цахим, зурагтаас маш их мэдээлэл авч өөрийгөө болон гэр бүлийхнийгээ сэрэмжлүүлж байсан гэнэ. Гэтэл бие нь муудаж халуурч ханиалгаж эхэлсэнд тэр дор нь эмнэлэгт ханджээ. Эмч нар зохих шинжилгээг хийгээд вирусын гаралтай ханиад гэж зөв оношилжээ. Гэтэл энэтхэг эр яагаад ч юм өөрийгөө коронавирусын халдвар туссан хэмээн үзэж үүндээ бүр итгэжээ. Эмч нар Энэтхэгт энэ өвчний халдварын ердөө гурван тохиолдол гарсан, тэгээд ч амьдардаг Андрха-Прадеш мужид сэжигтэй тохиолдол илрээгүйг олонтоо тайлбарлан хэлсэн ч итгээгүй аж. Гэр бүлийнхэн нь ятгаж тайвшруулах гэсэн ч тус болсонгүй. Харин ч тэдэнд халдвар халдаахгүй гэсэн энэтхэг эр өөртөө ойртуулахгүй өөдөөс нь чулуу шидэж хөөжээ. Байдал бишдсэнийг мэдсэн хүү нь түргэн дуудсан ч тэд аавыгаа тайвшруулахыг зөвлөөд ирээгүй байна. Энэ үед Бала Кришна нь чулуу шидэж хөөсөөр эхнэр, хүүхдээ байшиндаа оруулаад гаднаас нь түгжжээ. Тэгээд ээжийнхээ булш ру явсан байна. Эхнэр хүүхэд нь хөршийнхөө тусламжтайгаар байшингаасаа гараад араас нь очиход аль хэдийн амиа хорлосон байжээ.