Чингис хааны музейн захирал С.Чулууныг Чингис хааны алтан зоосыг зарахыг завдсан хэргээр баривчлан саатуулжээ
Эрүүгийн цагдаагийн албанаас Чингис хааны музейн захирал С.Чулууныг баривчилжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлд заасан Соёлын биет өвийг завших, үрэгдүүлсэн асуудлаар шалгаж байгаа гэсэн мэдээлэл бий. С.Чулууныг анх Соёлын сайдаар томилогдохоос эхлээд 640 хуудас бүхий түүхийн баримт бичгийг гаднын улсад өгсөн гэх зэрэг мэдээллүүд гарах болсон. Харин саяхнаас баривчлан шалгаж буй нь Чингис хааны алтан зоосыг бусдад худалдахыг завдсантай холбоотой гэнэ. Мөн ЭЦА-ныхан С.Чулууны гэрээс түүхийн олдворуудыг хураан авсан байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зочин
3 жилийн өмнө
202.179.26.250
ГАЙГҮЙ Л ХҮН ХАРАГДАХ ЮМ. ЯАСАН ЭДИЙН ШУНАЛТАЙ ХҮН ГЭЭЧ ВЭ??? ЭР ХҮН БАЙЖ!! УЛСЫН САН ХӨМРӨГИЙГ ӨӨРИЙН ЮМ ШИГ БАРУУ СОЛГОЙГҮЙ ЦӨЛМӨНӨ ГЭЖ БАЙХ УУ? БҮҮ ҮЗЭГД!!
Төстэй мэдээ