alim.mn | 2025.01.06
Авто ослоор амиа алдсан 2, 4 настай хүүхдийн аав нь согтуу жолоо барьжээ

Согтуугаар машин жолоодож яваад онхолдсоны улмаас хоёр хүүхэд амиа алдаж, нэг хүүхэд гэмтсэн хэрэг гарсан. Уг осол “Дархан-Уул аймгийн Орхон сумын салдаг гэх газарт тээврийн хэрэгсэл онхолдож хүн нас барсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Энэ дагуу шалгахад Иргэн Б приүс маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад онхолдож, уг машинд зорчиж явсан хоёр, дөрвөн настай хоёр хүүхэд амиа алджээ. Түүнчлэн таван настай нэг хүүхэд гэмтсэн байна. Осол гаргасан жолоочийн согтолтын зэрэг 3.6 байжээ. Энэхүү ослыг архи уусан үедээ жолооны ард аав нь гаргаж, 2 нас, 4 настай хүүхэд нь амиа алдаж, таван настай хүүхэд нь хүнд бэртсэн харамсалтай мэдээлэл байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ