alim.mn | 2024.12.27
УИХ-ын гишүүн Т.Доржханд Умбаа сайдын хүргэн

ХҮН-аас Т.Доржханд Хан-Уул дүүргээс сонгогдон орж ирсэн. УИХ-д нэр дэвшихэд нь “Синди”-гийн Цэнд-Аюушийн төрсөн дүү гэсэн мессеж гарсан. “Синди” тураах төвийн Цэнд-Аюуш 2000 оны эхээр цуутай явсан бүсгүй. Хожим нь 40 дөхсөн насандаа насанд хүрээгүй хөвгүүнийг садар самуунд уруу татсан хэргээр цагдаад шалгагдаад нам гүм амьдрах болсон эмэгтэй. Энэ эмэгтэй нам гүм амьдрах болсон, Т.Доржханд карьерээ эхэлсэн үетэй давхацдаг...

Т.Доржханд дэд бүтцийн дэд сайд асан У.Уламбаярын хүргэн. Манай нэртэй оператор УГЗ У.Уртнасангийн хүү тэрбумтан У.Уламбаяр “Монре импекс” компанитай, УИХ-д нэр Дундговь аймгаас нэр дэвшихээр бэлдэж явсан улстөрч. Энэ баян айлд хүргэн орохын тулд Т.Доржханд нялх биетэй эхнэр, нярай хүүхдээ орхин ирсэн гэдэг.

Бээжинд эх орноо төлөөлөн ажиллаж байсан дэд сайд асан У.Уламбаяр гэнэт хүндээр өвдөж, удаан эмчлүүлсэн. Энэ үед Т.Доржхандын эхнэр У.Сийлэн 80 хол гарсан өвөө эмээгийнхээ “Монре импекс” компаний 30 хувийг “зээл авах шаардлагатай байна” гээд бэлэглэлийн гэрээгээр өөрийн болгож, аавынхаа аав ээжийг өмч хөрөнгийг авсан. У.Сийлэнгийн ээж балетчин Р.Туяацэцэг О.Уртнасан гуай, Ямаахай гуайг амьд сэрүүнд нь нас барсан гэж тодорхойлолт гаргаж, өв хөрөнгийг нь авсан гэх Монгол хүн сонсоход жийрхмээр асуудал яригддаг.

Саяхан Жолоочийн хариуцлагын даатгалын тухай асуудлыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хөндөж, хууль орууллаа. Хамгийн их эсэргүүцсэн хүн нь УИХ-ын гишүүн Т.Доржханд. Т.Доржхандын эхнэр У.Сийлэн “Монре даатгал” компаний 88 хувийг эзэмшдэг. Даатгалын компаниуд 2020 онд Жолоочийн хариуцлагын даатгалаар 33 тэрбумын орлого олж, жолооч нарт 13 тэрбум төгрөг өгч, 20 тэрбумын төгрөгийн “ашигтай” ажилласан гэх тооцоо бий. Тиймээс Т.Доржханд Даатгалын шинэ хуулийг улдан эсэргүүцсэн нь хувийн бизнесээ хамгаалах нь аргагүй.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zochin
3 жилийн өмнө
139.5.217.185
Ugaasaa pizzda luivarchin baasnyydiin l neg baij
Халтар
3 жилийн өмнө
202.9.47.5
Хэрэггүй хүндээ төрд
tuul
3 жилийн өмнө
202.179.24.232
Уламбаяр агсан Бээжингийн эмнэлэгт өвчтэй ухаангүй жил гаруй хүн ургамал болж хэвтэж байсан, ар гэрийнхэн нь эхнэр нь тоохгүй орхиод, энд хөрөнгийг нь булаацалдаад явж байман, Уламбаяр дарга тэнд сахих ч хүнгүй хүний нутагт ядарч , нас барсан даа, ёстой Монгол хүний сэтгэлд багтахгүй муухай хүн чанаргүй хүмүүс
Найдалаа анд нь байна. хө.
1 жилийн өмнө
202.21.107.33
Нүгэл нь нүдээрээ бүлт үсрэн гарах өдөр нэг ирэх бий вий дээ Доржханд шимнусаа!!!!!!!!!!!
Гүнбалай нь байна.
1 жилийн өмнө
202.21.107.40
Дэлхийн банкинд ажиллаж байгаад ирсэн гэж бүлтрээд байсан нь шал худлаа юм шиг. Нэг ч удаа эдийн засгийн үндэстэй мэдээлэл хийхгүй. Худлаа попроод л төр барьж буй нам руугааа боргоод л байдаг новш ш дээ. Нялх биетэф эхнэрээ хаясан хар новшийг яах гэж УИХ-д нэр дэвших эрх олгож бас сонгодог байна аа Хан уулын хар дүнхүүнүүд.
Төстэй мэдээ